Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар Монголын барилгачдын холбооныхонтой уулзсан байна. Тэрбээр барилгын салбарт хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг тогтоох, баригдаж байгаа барилгын чанарыг нь сайжруулах, орон сууцны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах, мөн норм, нормативыг нь өөрчлөх, үнэ ханшийг нь тогтворжуулах зэрэг олон асуудалд анхаарлаа хандуулна гэдгээ илэрхийлжээ. Харин Барилгачдын холбооныхон орон сууцны метр квадратын үнэ 900 000-1 000 000 төгрөгт багтах бүрэн боломжтой гэдгийг сайдад уламжилсан бөгөөд өнөөдрийн үнийн хөөрөгдлийг зогсоохын тулд дорвитой арга хэмжээ авах хэрэгтэйг сануулжээ. Мөн барилгын компаниуд иргэдийг шулж, хэт ашгийн төлөө байгааг нь халахын тулд төрөөс Буянт-Ухаа шиг орон сууцны хорооллын төсөл, хөтөлбөр батлаад өгөх хэрэгтэй, энэ тохиолдолд барилгачид нэг удаа цөм ашиг хийх биш, урт удаан хугацааны бизнес болгохын үнэ тарифтаа анхаарах болно гэдгийг Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар хэлсэн байна. Сайд Д.Цогтбаатар энэ талаар тус холбоотой хамтарч ажиллахаа амалжээ.
О.САР