Үнэгүй боловсрол үнэ цэнэгүй төгсөгчид | News.MN

Үнэгүй боловсрол үнэ цэнэгүй төгсөгчид

Хуучирсан мэдээ: 2018.08.27-нд нийтлэгдсэн

Үнэгүй боловсрол үнэ цэнэгүй төгсөгчид

Яг үнэндээ Монголын боловсролын салбарт гологдол үйлдвэрлэх болсон шалтгаан нь нөгөө л улс төр.

Үнэгүй боловсрол үнэ цэнэгүй төгсөгчид

Хичээлийн шинэ жил ойртох үеэр  их дээд сургуулиудын сургалтын төлбөр, хувийн ба улсын сургуулиудын чанарын ялгааны тухай яриа жилийн жилд ёс мэт идэвхждэг. Уламжлал шахуу болсон сэдвийг тултал нь хөөрөгдөх шалтгаан үүссэн нь өнгөрөгч долоо хоногт МУИС-ийн оюутнуудын барьж жагссан уриа лоозонгоос эхтэй байлаа.

Улсдаа  топуудын нэг гэгддэг МУИС-ийн оюутнуудын бичиг үсгийн чадамж олон нийтийн шүүмжлэлийг дагуулахаас гадна Монголд олгож буй боловсролын чанар ямар төвшинд байгааг яруу тодоор харуулав. Үүнээс муу үнэлгээ гэж байхгүй  биз.

Жирийн дунд сургуулийн хүүхдүүд хэдийнэ эзэмшсэн байх бичгийн боловсрол их дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад алга гэхээр Монголд ямар боловсон хүчин бэлтгэгдэж гардаг нь ч нэн ойлгомжтой байна.

Монголчууд бүх нийтээр бичиг үсэгт тайлагдсан ард түмэн гэж онгирдог. Бүх нийтээр бичиг үсэг тайлагдах нэг хэрэг. Бичиг үсгийн боловсролыг чанарын төвшинд өгөх, авах тухайд бол бүр өөр асуудал яригдана.

Боловсролын салбарыг бизнес гэж харвал үйлдвэрлэгч нь ч, бүтээгдэхүүн нь ч хоёулаа зах зээлийн чанар хангаж чадахгүй гологдлууд болжээ.  Боловсрол олгодог багшийн сургууль нь өөрөө дундчуудаар дүүрчихээр боловсролын салбараас сайн бүтээгдэхүүн гарна гэж бүр ч саналтгүй.   Учир нь багшийн эрдэм шавьд гэдэг үгтэй. Их дээд сургуулиудын босгыг нэмж, боловсролын салбарыг шинэчилье гэвэл цалин хөлс, хангамжаас эхлээд багш бэлтгэх тогтолцоогоо хүртэл эргэж харах шаардлагатай болжээ. Үгүй бол инфляци биш инпляци гэж бичдэг хүүхдүүд их дээд сургуулиудын оюутан болоход эмзэглэх хэрэггүй гэсэн үг.

ЭХ ХЭЭР АЛАГ БОЛ ХҮҮ НЬ ШИЙР АЛАГ

Багш нар дахиад л ажил хаяна гэж айлгав. Үнэндээ тэднээс айж байгаа ч хүн алга. Засгийн газраас төрийн албан хаагчлын цалинг 8-30 хувиар нэмсэн ч багш нар баярласангүй. Баярлах ч үгүй биз. Учир нь сайн муу, ачаалалтай, ачаалалгүйгээс эс хамаараад багш нарын цалин тэгш олгодог. Зүй нь сайн багшид сайн цалин олгодог тогтолцоо Монголын боловсролын салбарт үйлчилдэг бол гарч байгаа бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангаагүй гологдлууд болохгүй байсан биз.  Сайн цалин авахын тулд сайн шавь бэлтгэх нь багшийн үүрэг болно. Багш ямар шавь бэлтгэнэ, тэр хэмжээний цалин авна гэсэн үг. Энэ тохиолдолд  муу багшийн шавь болохыг хэн ч хүсэхгүй нь лав.

ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫГ ЦӨӨЛЬЕ

Зуун ямаанд 60 ухна гэгчээр гурван сая хүн амтай Монгол Улс 100 гаруй их дээд сургуультай. Жилдээ 34-44 мянга орчим хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгсдгөөс 90 хувь нь оюутан нэр зүүдэг. Тэдний хэд нь дэлхийн стандартад нийцсэн боловсролыг олж авдаг вэ.  Их дээд сургуулийн тоог цөөлж, эсрэгээрээ бага, дунд сургуулийнхаа тоог нэмэх нь Монголын боловсролын салбарт хийх ёстой зайлшгүй шинэчлэл болжээ.

Учир нь их дээд сургуулийн тоотой нь чанарын боловсролыг нь харьцуулбал тэнгэр газар шиг зөрүү яригдана.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн 4000 гаруй төгсөгчийн дунд хийсэн судалгаанд ажил хийж буй төгсөгчдийн 30.4 хувь нь эзэмшсэн мэргэжлийнхээ үр ашгийг мэдэрч чадалгүй өөр салбарт зүтгэж байгааг онцолжээ. Харин 10 орчим хувь нь боловсролынхоо түвшнээс доогуур ур чадвар шаарддаг худалдагч, зөөгч, бармен, үйлчлэгч зэрэг ажил хийдэг гэнэ. Ажилгүй байгаа төгсөгчдийн 54.1 хувь нь ажил хайгаад олдохгүй, 25.5 хувь нь мэргэжилд нь тохирох ажил олдохгүй байгааг дурджээ. Энэ бол Монголын их дээд сургуулиудын бэлтгэж буй бүтээгдэхүүний зах зээл дэх үнэлгээ.

ТУРШИЛТ

Боловсролын салбарт сүүлийн 10 жил гэхэд цөөнгүй туршилт явуулжээ. Үр дүнг өчигдөрхөн бид сошиалаар хангалттай харсан шүүмжилсэн. Монголын боловсролын салбарын сургалт чанаргүй, төгсөгчид нь таруухан байгаа нь багш, эцэг эх, сурагчтай холбоотой ч нөгөө талаас хамгийн гол буруутан нь төр. Улс төрийн циклээ дагаад сайд нь дөрвөн жилээр солигддог. Дөрвөн жилээр сайд солигдох бүрт боловсролын салбарыг бодлого өөрчлөгддөг.  Шинэчлэл нэрээр бужигнуулдаг. Яг үнэндээ боловсролын салбарын шинэчлэлд хамгийн ихээр хохирч үлдэж байгаа нь хүүхдүүд.

Тиймээс өнөөдөр паа, пий гэж хүүхэд залуусыг буруутгахаасаа өмнө боловсролын салбарыг туршилтын туулай болгож хувиргасан улстөрчдийн хар гай. Бүхнийг улс төржүүлж, өмнөхөө гоочилж, муулчилж, эсэргүүцдэг улстөрчдөөс бол Монголын боловсролын салбар үнэлэмжгүй, үнэ цэнгүй болчихсон хэрэг.  Тэдний улс төрийн тоглоомд боловсролын салбар өнөөдөр гологдлуудаар дүүрсэн гэхэд буруудахгүй биз.

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-27 203.217.138.2

Buteelch setgelgeetei sain oyutan baina. Amidraliig geed bichix getel zai ni bagtaxgui baixaar ni dood tald ni bicheed BOD gedeg ugiig deed taliin jijig zaind ni oor ongoor bichsen baina..!

Avatar

зочин 2018-08-27 124.158.76.26

Бусад руу буруугаа жихдэг явуургүй занд залуусыг сургаж байгаа нь хэнд ашигтай юм бэ. Бид өөрсдөө л хичээх ёстой бус уу

Avatar

Боловсрол 2018-08-27 45.117.35.5

Төлбөрөөр багш нар нь цадаад ард олон тураад ,,,,

Avatar

Paвcaл 2018-08-27 174.216.8.59

Гэрийн бод??? Гэрийг нь бод!!! Яана даа…

Avatar

Teneg setguulch 2018-08-27 202.21.127.160

Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэнэ үү?

Avatar

Зочин 2018-08-27 150.129.140.164

Хамгийн хямд хамгийн чанаргүй боловсролыг монголоо

Avatar

Manai surguuli togsogchid uneheer chanargui. Yadaj barij baigaa loozongoo zov bichij chadahgui bol yugaa medej eserguutsdeg baina daa huuhduud mini 2018-08-27 202.131.227.42

Hmm

Avatar

Зочин 2018-08-27 202.126.89.145

Барьсан лоозонгууд нь нул алдаатай. Оюутан гэнэ ээ

Avatar

zochin 2018-08-27 202.9.40.242

нуль

Avatar

иожд8 2018-08-27 202.126.89.81

та бас чанаргуй ганган 0-уудын нэг бна.

Avatar

Zochin 2018-08-27 165.100.143.222

Muu bagsh muu oyutang teryylne biz dee.

Avatar

Zochin 2018-08-27 202.21.127.168

МУИС шиг хямд төлбөртэй сургууль дэлхийд хаана бна

Avatar

Боловсролын тухай хуулинд боловсрол нь ашгийн байж болохгүй гээд заагаад өгцөн юм чинь яаж сайн оюутан бэлдэхэвдээ. 2018-08-27 202.21.101.226

jaskdajsdksaj kasjdk asjdkaj aksdja ksdjaksdj a

Avatar

Зочин 2018-08-27 202.21.101.226

Боловсролын тухай хуулинд боловсрол нь ашгийн байж

Avatar

Энэ залууст буруу өгөх зүйлгүй 2018-08-27 103.111.68.50

ЭНД БОЛОВСРОЛЫН СИСТЕМИЙН ДОРОЙТОЛ ХАРАГДАЖ БАЙНА.

Avatar

Зочин 2018-08-27 124.158.109.140

Логиктой бичсэн байна… Зөв!!!

Avatar

Чагнаа 2018-08-27 124.158.109.140

Ийм болгоход манай сэтгүүлчид сайн зүтгэсэн шүү

Avatar

зочин 2018-08-27 66.181.176.122

ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫГ ЦӨӨЛЬЕ

Зуун ямаанд 60 ухна

Avatar

зочин 2018-08-27 182.160.0.171

ном сурахаа умартсан оюутнууд

Avatar

Зочин 2018-08-27 182.160.0.171

ном сурахаа умартсан оюутнууд

Avatar

Зочин 2018-08-27 124.158.107.35

сайн сурдагууд нь чимээгүй хичээлээ хийгээдл

Avatar

мнгл 2018-08-27 124.158.107.35

сайн сурдагуууд нь чимээгүй хичээлээ хийгээд л

Avatar

Зочин 2018-08-27 124.158.107.35

нийт оюутнуудын хэдэн % жагсаж байгаан

Avatar

OMG 2018-08-27 203.91.118.180

Сэтгүүлч бас чанаргүй боловсролтой бололтой

Avatar

Зочин 2018-08-27 202.72.245.220

МАНАЙ СУРГУУЛТУД БОЛОВСРОЛ ОЛГОДОГГҮЙ ҮНЭМЛЭХ ОЛГО

Avatar

мнгл 2018-08-27 124.158.107.35

сайн сурдагууд нь чимээгүй хичээлээ хийгэдл

Avatar

мнгл 2018-08-27 124.158.107.35

сайн сурдагууд нь чимээгүй хичээлээ хийгэдл

Avatar

Зочин 2018-08-27 202.9.43.58

Зөв. Боловсролын салбарын доголдлыг олж харсан байна. Цаашид яах вэ. Боловсрол Эрүүл мэндийн салбарыг улс төрөөс хол байлгах шаардлагатай болжээ

Avatar

ОРОС КИРИЛЛ 2018-08-27 202.179.25.49

КИРИЛЛЭЭР ЯАЖ БИЧИХ ХЭНД Ч ХАМААГҮЙ.

Avatar

Зочин 2018-08-27 122.201.28.14

алдаатай бичигдсэн зүйлүүд албан байж чаддаггүй юм

Avatar

Кирилл үсэг орос биш болгар л даа, боловсролгүй ухна минь. Тэгээд ч ямар ч үсэгтэй байсан зөв бичиж чаддаг байх хэрэгтэй. 2018-08-27 103.26.194.150

ойлгосон уу?

Avatar

! 2018-08-27 202.9.42.214

Болгараас аваагүй оросоос авсан учраас орос кирилл

Avatar

Зочин 2018-08-27 202.126.89.188

Голын олоод бичиж! Тус яамны ТНБ дарга нь ямар вэ!

Avatar

Зочин 2018-08-27 202.55.191.130

Голыг нь гэдэг юм

Avatar

ЗОЧИН 2018-08-27 66.181.181.73

" 20000-ОЮУТНЫ АР ГЭРИЙН БОД АМЬДРАЛЫН " – ИЙМ ЮМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж