Хүүхдэд хөх хамгийн том аймшиг

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Хүүхдэд хөх хамгийн том аймшиг

ФОТО: VOTRUBE.RU

Хэтэрхий шуугиантай хүүхдийг номхруулах арга нь түүнд эмэгтэй хүний нүцгэн хөхийг харуулах. Харин сүүлд нь үүнийхээ төлөө журам сахиулагч нарт тайлбар өгөх хэрэгтэй болно. Үүнийг Торонто хотын нэгэн эмэгтэй өөрийн биеэр амсажээ.
Канад эмэгтэй Марика де Флорио амралтын өдрөө тайван өнгөрөөхөөр шийдсэн чинь хөршийн хүүхэд ихээхэн саад болсон гэнэ. Таван настай хүүдээ квадроциклыг эцэг эх нь авч өгсөн байлаа. Хүүхэд өглөөнөөс эхлээд де Флориогийн цонхон доогууд “шуугиулаад” байсан гэнэ. The Toronto Sun сонинд бичсэнээр 56 настай канад эмэгтэй хүүхдийг гэрт нь хөөх аргаа олж ядаад нүцгэн гарч ирсэн аж. “Түүний эцэг эх нь гудамжинд нүцгэн хөхтэй хүн байгааг хараад хүүгээ гэртээ авна. Тэгээд би бага ч гэсэн амарна гэж бодлоо” хэмээн тэрээр өөрийн тайлбарыг хийжээ.
Тэр арга нь үр дүнтэй болсон ч хагас цагийн дараа цагдаа ирсэн байв. Таван настай хүүгийн эцэг эх Майк ба Нэнси Берри хоёр хөршдөө ихээхэн дургүйцсэн байв. “Хөхөө ил гаргаад жаахан хүүхдийн өмнө явж байх нь буруу” гэж Майк Берри хэлжээ. Гэхдээ де Флорио ямар нэгэн шийтгэл аваагүй учир нь Канадын хуулиар гэртээ чээжээ нүцгэлээд явах нь зөрчил биш. Харин хөршүүдийн дургүйцэл нь “тэдний хөдөөний тэнэг зангийнх” гэж де Флорио тайлбартаа нэмэн хэлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж