Смоленск муж олсны ургамлын тариалалтаа нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.27-нд нийтлэгдсэн

Смоленск муж олсны ургамлын тариалалтаа нэмэгдүүлнэ

Смоленск муж олсны ургамлын тариалалтаа нэмэгдүүлнэ

ОХУ-ын Смоленск муж олсны тариалалтаа 2030 он гэхэд 100 мянган гектар хүргэх зорилготой байна хэмээн мужийн Захирагч Алексей Островский хэллээ.

“Одоогийн байдлаар манай муж Оросын олсны тариалалтын гол нутаг болж байна. Цаашид бид илүү том зорилго тавьж, олсны тариалалтаар улсдаа тэргүүлэхээр зорьж байна. Энэ зорилгын хүрээнд ирэх жил тариалалтын талбайг 10 мянган гектар, 2024 он гэхэд 25 мянга, 2030 он гэхэд 100 мянган гектар хүргэнэ” хэмээн Захирагч хэлжээ.

Мужийн зүгээс хөдөө аж ахуйн техникийн үнийн 40 хүртэл хувийг орон нутгийн төсвөөс татаас, өгч мөн элит үрийн худалдан авалтад санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа таатай нөхцөл байдал нь ийм том зорилго тавихад хүргэжээ.

ОХУ-ын 12 мужид олсны ургамал тариалдаг.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж