-Лигийн тэмцээний дундуур орж ирсэн өнгөрсөн улирлын аварга “SBL Хасын хүлгүүд” гурван ялагдалтай боллоо.-
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Супер лиг”-ийн ээлжит тоглолтууд өчигдөр Спортын төв ордонд боллоо. Энэ өдрийн эхний тоглолтод "Хэнтий Чингис Сити" баг Т.Санчир тэргүүтэй “Мадимос шонхорууд”-ыг 102:86-гаар хожлоо. Энэ тоглолтод Адам 35 оноо+20 самбараас бөмбөг авсан бол Т.Санчир 41 оноог авчээ.
Харин дараа нь лигийн тэмцээнийг манлайлагч “Төв Ургац”, өнгөрсөн улирлын аварга “SBL Хасын хүлгүүд” багууд тоглож, тэргүүлэгчид 110:107-гоор ээлжит ялалтаа байгууллаа. "Ургац"-аас Бүүн 35, Холмс 26 оноо авсан бол "Хүлгүүд"-ийн А.Бямбадорж 31, Б.Билгүүн 24 оноо авчээ. Лигийн тэмцээнд хожуухан орж ирсэн “Хүлгүүд” ийнхүү дөрвөн тоглолтоос гурван ч ялагдал хүлээлээ.
“Үндэсний супер лиг”-ийн явц:
Ч.БОЛОР