Газрын тосны салбарын IT технологийн уралдааныг "Газпром нефть" зарлажээ

Хуучирсан мэдээ: 2018.08.27-нд нийтлэгдсэн

Газрын тосны салбарын IT технологийн уралдааныг "Газпром нефть" зарлажээ

Газрын тосны салбарын IT технологийн уралдааныг "Газпром нефть" зарлажээ

“Газпром нефть” компанийн Шинжлэх ухаан, техникийн төв “Иннопрактика” компанитай хамтран газрын тосны салбарт ухаалаг оюун ухааны шилдэг технологийг нэвтрүүлэх зорилгоор уралдаан Gazprom neft SmartOil Contest уралдааныг зарлалаа.

Уралдаанд сонирхсон хувь хүн болоод баг оролцож болох юм. Гурван сарын хугацаатай зарлаж байгаа уралдаан хоёр үе шаттай. Эхний үе шатад “Газпром нефть”-ийн зургаан ордын үйл ажиллагаанд үндэслэн цооногоос олборлох нефтийн хэмжээг нэмэгдүүлэх арга замыг хайх даалгавар өгөгдөнө. Энэ салбарын талаарх мэдлэг, мэдээлэл муутай оролцогчдод зориулан “Газпром нефть” компанийн Шинжлэх ухаа, техникийн төвийн мэргэжилтнүүд хичээл заана. Эхний шатанд өндөр оноо авсан есөн оролцогч дараагийн шатанд уригдан өөрсдийн ажлаа шүүгчдийн өмнө хамгаалах ажээ.

Нэг болон хоёрдугаар шатны эхний долоон оролцогч мөнгөн урамшуулал авна. Уралдааны шагналын сан 1,5 сая рубль байх ажээ.

Эхний шат наймдугаар сарын 27-нд эхэлж, аравдугаар сарын 3-нд дуусах бол хоёрдугаар шат аравдугаар сарын 17-ноос арваннэгдүгээр сарын 21-нд дуусах юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж