ОХУ-ын Бурят улсын Хойд Байкальский дүүрэгт эртний үлэг гүрвэл болон арслан заануудад зориулсан гудмыг нээсэн байна. Нээлтэд Бурятын тэргүүн Алексей Цыденов оролцсоныг хэвлэлийн алба нь мэдээллээ.
“Хойд Байгалийн үлгэр домгууд” хэмээн гудмыг нэрлэжээ. Хойд Байкальский дүүргийн газар нутгаас үлэг гүрвэл, арслан заантай холбогдолтой 50 гаруй археологийн олдворыг олсон юм. Жил ирэх тусам нэмэгдэж байгаа жуулчдад зориулан энэхүү гудмыг тохижуулсан байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ