Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн цагдаагийнхан мөрийтэй тоглоом, порнографын сонирхогчдын хууль бус үйлдийг таслан зогсоох зорилгоор өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулж, 30 гаруй мянган хүнийг саатуулсан тухай “Синьхуа” мэдээлэв.
Үүнээс гурван мянга гаруйг нь барьж хорьжээ. Хойжоу хотод мөрийтэй тоглоомын сүлжээг ажиллуулдаг нууц бүлгийн гишүүдийг мөн баривчилжээ. Тэдний хөрөнгө 30 сая юаньд хүрчээ.
Биеэ үнэлэлт, нууц казино, мансууруулах бодисны хууль бус үйлдлүүдийн эсрэг тус улс нэг өргөн хүрээтэй ажиллагааг 2014 оны хоёрдугаар сард явуулсан байдаг.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР