“Азийн наадам 2018”-д Монгол улс 13-т эрэмбэлэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.26-нд нийтлэгдсэн

Азийн наадам 2018: Индонез

“Азийн наадам 2018”-д Монгол улс 13-т эрэмбэлэгдэж байна

БНХАУ медалийн тоогоор тэргүүлж байна

“Азийн наадам 2018”-д Монгол улс 13-т эрэмбэлэгдэж байна

Индонез улсын Жакартад зохиогдож буй “Азийн наадам 2018”-д БНХАУ  улс 72 алт, 51 мөнгө, 30 хүрэл медаль  нийт 153 медаль хүртэн наадмаас хамгийн их медальтай орнуудын жагсаалтыг тэргүүлээд байна.

Жагсаалтын хоёрдугаар байрт  Япон улс  34 алт, 32 мөнгө, 44 хүрэл нийт 110 медальтайгаар бичигдэж байгаа бол Өмнөд Солонгос улс 25 алт, 26 мөнгө, 33 хүрэл медальтай  жагсаалтын гуравдугаар байрыг эзэлж явна.

Эдгээрийн араас тэмцээний эхний аравт Иран, Индонез, Хойд Солонгос, Тайланд, Энэтхэг, Хятадын Тайвань, Узбекистан, Казакстан улсууд багтаж байна.

Монголын баг тамирчдын хувьд 3 алт, 2 мөнгө, 5 хүрэл нийт 10 медаль хүртсэн амжилтаар нийт 45 улсаас одоогоор жагсаалтын 13 дугаар байранд эрэмбэлэгдэж байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж