Монгол ноолуур АНУ-ын зах зээлд татваргүй нэвтрэх цаг айсуй

Хуучирсан мэдээ: 2018.08.26-нд нийтлэгдсэн

Монгол ноолуур АНУ-ын зах зээлд татваргүй нэвтрэх цаг айсуй

Монгол ноолуур АНУ-ын зах зээлд татваргүй нэвтрэх цаг айсуй

Монгол улсын засгийн газар АНУ-тай худалдааны тал дээр дорвитой өөрчлөлт, шинэчлэлт хийх хүсэлтэйгээ илэрхийлсэн. Тэгвэл АНУ-ын Конгрессын гишүүн Тед Ёохо, Дина Тайтус нар ‘’Mongolia Third Neighbor Trade Act” хуулийн төслийг долдугаар сарын 26-нд Конгресст өргөн барьсан юм. Хуулийн төсөл батлагдаж Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд татваргүй нэвтрэх боломж бүрдэж байгаа юм.

Ингэснээр оёмол, нэхмэлийн үйлдвэрийн 90 гаруй хувь эмэгтэй ажилчдаас бүрддэг энэ салбарыг өргөжүүлэн хөгжүүлэхэд цаашлаад Монголын эдийн засагт чухал түлхэц болно хэмээн үзэж байгаа юм. Энэхүү хуулийн төсөл нь дэлхийн хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих тэр тусмаа эмэгтэйчүүдийн ажил эрхлэх байдлыг нэмэгдүүлэх АНУ-ын бодлогод нийцэж байгааг дурдсан ажээ.

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл хувцсыг одоогийн байгаа худалдааны системийн хүрээнд АНУ-ын зах зээлд татваргүйгээр экспортлох боломжийг олгоход чиглэсэн хүсэлтийн дагуу конгрессийн гишүүд хуулийн төслийг хэрэгжүүлэхээр болсон ажээ.

 

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж