Английн шигшээ багийн довтолгооны гол хүч болсон Wayne Rooney дэлхийн цомын тэмцээний ялагдлаа умартан, хайрт гэргий Coleen болон бяцхан хүү Kai-ын хамтаар Карибийн тэнгисийн эрэг дээрх шаргал элсэн дээр жаргалтай гэгч нь амарч байгаад папараццийнхны дуранд өртжээ.
Аав Rooney найман сартай өхөөрдөм бяцхан хүүгээ дээш нь өргөж, тоглож байсан бол Coleen жаргалтай харцаар тэднийг ширтэж байв. Хүүгээ төрүүлээд найман сар өнгөрч буй энэ үед Coleen номин ногоон өнгөтэй bikini-тэй, гуалиг сайхан бие галбиртай хэвээр харагдаж байлаа.
Бяцхан Kai хүүгийн тухайд энэ нь аав, ээжтэйгээ зугаалж буй хоёр дахь амралт нь юм. Саяхан таван сая фунт стерлингээр Барбадосын баячуудын хороололд тансаг байшин худалдаж авсан Rooney наймдугаар сард Премьер лигийн шинэ улирлын тоглолт эхлэхийн өмнө гэр бүлийнхэнтэйгээ сайхан амраад авахыг хүссэн бололтой.
С.Цэлмэг