Баянгол дүүргийн IX хороонд ирэх жил 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай сургууль барихаар төлөвлөж, хөрөнгө нь улсын төсөвт тусгагдсан.
Тус сургуулийн барилгын газар чөлөөлөлтийг хийж байгаа бөгөөд уг байршилд нийт 14 нэгж салбар өртсөн бөгөөд 13 байршлыг иргэдтэй зөвшилцөж, газрыг чөлөөлжээ. Харин үлдсэн байршлын иргэнтэй газрын үнэлгээн дээр тохиролцохгүй байгаа аж. Түүнчлэн энэ жил нийслэлд 39 сургууль, цэцэрлэг, цогцолбор барих байршилд газар чөлөөлөлт хийж байгаа бөгөөд гүйцэтгэл нь 91 хувтай байгаа ажээ.
Р.РЕНЧИНДУЛАМ
Холбоотой мэдээ