Шинэ цэвэрлэх байгууламжаас гарах хаягдлыг бүрэн ашиглана | News.MN

Шинэ цэвэрлэх байгууламжаас гарах хаягдлыг бүрэн ашиглана

Шинэ цэвэрлэх байгууламжаас гарах хаягдлыг бүрэн ашиглана

Шинэ цэвэрлэх байгууламжаас гарах хаягдлыг бүрэн ашиглана

“Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж шинээр барих” төслийн нээлт өчигдөр боллоо. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр төслийн нээлтийг хийж, барилгын ажлыг 2019 оноос эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Төслийн хүрээнд 300 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийгдэх бөгөөд Монголын талаас таван хувийг нь төсвөөс гаргах юм байна.

Шинэ цэвэрлэх байгууламж нь 250 мянган метр куб бохир усыг хоногт цэвэрлэнэ. Гарсан цэвэршүүлсэн ус нь олон улсын шаардлага хангасан байх аж. Мянганы хөгжлийн сангаас 300 сая ам.долларын “Улаанбаатар хотын усны нөөцийг нэмэгдүүлэх” төсөл хэрэгжүүлэхээр болж байгаа. Энэ төслийн хүрээнд Цэвэрлэх байгууламжаас гарсан усны заримыг III, IV дулааны станцын хөргөлтийн системд, заримыг нь зүүн аймгуудын хэрэгцээнд гаргана гэсэн тооцоотой байна. Лагийг бүрэн боловсруулж, метан хий гаргах, метан хийнээс эрчим хүч гаргана гэх мэтээр хаягдалгүй бүрэн ашиглахаар төлөвлөжээ.

БНХАУ-ын талаас гүйцэтгэгч компанийг сонгох бөгөөд одоогоор гурван компанийн нэр тодорхой болжээ.

Т.ОД

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2018-08-26 103.57.94.95

pizda newsiig shorond hii

Avatar

Sara 2018-08-26 80.217.161.166

Tanai sait g huuchini adil uzej chadahgui bna yasa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж