Г.Болдбаатар, С.Цэрэнчимэд нар Гавьяат тамирчин болно

Хуучирсан мэдээ: 2014.12.23-нд нийтлэгдсэн

Г.Болдбаатар, С.Цэрэнчимэд нар Гавьяат тамирчин болно

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ордонд маргааш шагнал гардуулах юм байна.

Спортын салбараас 2014 оны жүдо бөхийн дэлхийн аварга Г.Болдбаатар, чөлөөтийн дэлхийн аварга С.Цэрэнчимэд болон дэлхийн аваргын хүрэл медаль Э.Ням-Очир нарт Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ. Мөн чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, "Алдар" спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр, жүдо бөхийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Ш.Цэвэлмаа нар Гавьяат дасгалжуулагч цол тэмдгээр шагнуулахаар болсон мэдээлэл байна. Дэлхийн аварга, Азийн наадмын хүрэл медальт С.Цэрэнчимэд, дэлхийн аваргын хошой хүрэл медальт, “Универсиад” их наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт Г.Мандахнаран нарын анхны багш "Алдар"-ын дасгалжуулагч Ц.Хосбаяр билээ. 

Спортын салбарын шинэхэн гавьяатуудад баяр хүргэе.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж