“Алибаба”-гийн орлого өсөв

Хуучирсан мэдээ: 2018.08.26-нд нийтлэгдсэн

“Алибаба”-гийн орлого өсөв

“Алибаба”-гийн орлого өсөв

Хятадын интернет худалдааны “Алибаба” компани энэ оны эхний зургаан сарын байдлаар 80.9 тэрбум юань буюу 12.2 тэрбум ам.долларын ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 61 хувиар өссөн үзүүлэлт гэж “Ройтерс” мэдээллээ.

Дээрх үзүүлэлтийг олон нийтэд мэдээлсний дараа компанийн хувьцааны ханш 3.7 хувиар өссөнийг санхүүгийн шинжээчид мөн онцолж байна. АНУ, Хятадын худалдааны асуудлаас үүдэн өнгөрсөн зургаа, долоодугаар сарын “Алибаба” компанийн үнэт цаасны ханш 15.6 хувиар буурч, хөрөнгө оруулагчид тус компанийн хувьцааг их хэмжээгээр худалдаж байсан ч одоогоор байдал тогтворжиж буй аж.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж