Туркийг зорих жуулчдын тоо нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.26-нд нийтлэгдсэн

Туркийг зорих жуулчдын тоо нэмэгджээ

Туркийг зорих жуулчдын тоо нэмэгджээ

Энэ оны эхний зургаан сарын байдлаар Турк улсыг зорьсон хятад жуулчдын тоо өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн байна. “Анадолу” агентлагийн мэдээлж буйгаар, он гарсаар 190 мянган хятад жуулчин Туркт ирснээс дийлэнх нь Каппадокийг үзэж сонирхсон аж.

Хятадын алдарт дуучин Сяо Чаны дууны клипт Туркийн Каппадоки хотын үзэсгэлэнт байгаль, агаарын бөмбөлгийг харуулсан нь энэ газрыг зорих жуулчдыг нэмэгдүүлсэн гэж агентлагийнхан мөн онцолж буй.

Турк улсын аялал жуулчлал, зочид буудлын бизнес эрхлэгчдийн өгүүлснээр, хятад жуулчид агаарын бөмбөлөгт сууж хотыг харах, дуучны клипт гардаг газарт очиж зургаа авхуулахыг хүсэх нь их аж.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж