Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, элсэлтийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас (МХЕГ) шалгалт хийж байна.
Урьдчилан сэргийлэх шалгалтыг МХЕГ-ын Боловсролын хяналтын улсын байцаагч, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч, Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч нар хийж байгаа аж. Одоогоор шалгалт 40.5 хувьтай яваа ажээ.
Р.РЕНЧИНДУЛАМ