Хятад улс медалийн тоогоороо тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.30-нд нийтлэгдсэн

Хятад улс медалийн тоогоороо тэргүүлж байна

Хятад улс медалийн тоогоороо тэргүүлж байна

Индонези улсын Жакарта болон Палембан хотод болж буй Азийн спортын 18-р наадамд Хятад улсын баг тамирчид 55 алт, 40 мөнгө, 21 хүрэл медаль хүртэж, нийт 116 медальтайгаар багуудын чансааг тэргүүлж байна.

Хоёрдугаар байрт Япон улсын баг 25 алт, 28 мөнгө, 33 хүрэл медальтайгаар жагсаж байгаа бол Өмнөд Солонгосын баг тамирчид 17 алт, 20 мөнгө, 27 хүрэл медалийн эзэн болж жагсаалтын гуравдугаар байрыг эзэлж байгаа ажээ. Эдгээр улсуудын араас Иран, Индонези, Тайланд, Умард Солонгос, Хятадын Тайвань, Узбекистан, Энэтхэг улсууд эхний аравт багтаж байна. Наймдугаар сарын 18-ны өдрөөс есдүгээр сарын 2-ныг хүртэл үргэлжлэх уг наадамд 45 улс болон нутаг дэвсгэрийн 10 мянга гаруй тамирчин оролцож, спортын 40 төрлөөр өрсөлдөж байгаа ажээ.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж