Бразилын уугуул иргэдийг хамгаалах Засгийн газрын “Funai” агентлаг тус улсын баруун хойд нутгийн ширэнгэн ойгоос нэгэн шинэ омгийг олж илрүүлсэн тухайгаа мэдээллээ.
Перутай залгадаг хилийн ойролцоох Амазоны ширэнгэн ойн төв хэсэгт дроноор дүрс бичлэг хийх явцдаа тэднийг олсон байна. Камерт өртсөн нум сум бүхий 16 “эртний” анчныг өмнө нь харагдаагүй шинэ омгийнх хэмээн тэд мэдэгджээ. Бразил даяар гадаад ертөнцөөс тусгаарлагдсан нутгийн уугуул иргэдээс бүрдсэн 100 гаруй омог байдаг юм байна. Өмнө нь тусгаарлагдсан омгийн гишүүд гаднын хүмүүстэй уулзсанаас болж халдварт өвчин омогт тархаж байсантай холбогдуулан шинжээчид дүрс бичлэгт буусан уугуул иргэдтэй шууд холбоо тогтоохоос зайлсхийжээ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ