Г.Эрдэнэтунгалагийг “нөхөрт гаргав”

Хуучирсан мэдээ: 2014.12.23-нд нийтлэгдсэн

Г.Эрдэнэтунгалагийг “нөхөрт гаргав”

Өөрийн гэсэн өвөрмөц хэв маягтай, чадалтай хоолойтой хэмээн үнэлэгддэг дуучин Г.Эрдэнэтунгалагийг найз залуутай болсон тухай цуурхал сошиал ертөнцөөр тарж, “Шинэ үсгийн багш” киноны дүрээр олонд танигдсан жүжигчин Б.Гарьдтай авахуулсан зургийг нь шейрлэх болсон билээ.

Тэгтэл энэ зураг нь  "Дэггүй хөрш" нэртэй олон ангит инээдмийн киноны зураг авалтын үеэр авахуулсан зураг ажээ. Дуучин Г.Эрдэнэтунгалаг, Б.Гарьд нар тус кинонд эхнэр нөхрийн дүр бүтээж байгаа ба хамт авахуулсан зургаа фейсбүүктээ нийтэлсэн нь ийнхүү худал цуурхал тарах үндсийг тавьсан бололтой.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж