Вьетнамын дайны ахмад дайчин Жон Маккейн таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2018.08.26-нд нийтлэгдсэн

Вьетнамын дайны ахмад дайчин Жон Маккейн таалал төгсчээ

Тэрбээр АНУ-ын сенарчаар 30 гаруй жил ажилласан юм.

Вьетнамын дайны ахмад дайчин Жон Маккейн таалал төгсчээ

АНУ-ын нөлөө бүхий улстөрч, Бүгд найрамдах намын гишүүн, сенатч Жон Маккейн тархины хорт хавдрын улмаас 81 настайдаа таалал төгслөө. Вьетнамын дайнд оролцож байсан баатар гэгддэг Жон Сидней Маккейн   2017 оны долдугаар сард тархины хорт хавдартай гэж оношлогджээ. Түүнээс хойш жил гаруйн хугацаанд хорт хавдартайгаа тэмцэн өдийг хүрсэн юм.

Мөн энэ жилийн дөрөвдүгээр сард нарийн гэдэсний хагалгаанд орсон байна. Ар гэрийнхнийх нь хэлж байгаагаар тархины хорт хавдрын эсрэг эмчилгээг өнгөрсөн баасан гаригт зогсоосон гэжээ. 1982 оноос МакКейн улс төрийн карериа эхэлж, 30 гаруй жил АНУ-ын сенатчийн албыг гүйцэтгэж байсан. Мөн 2000 оны ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа гарч чадалгүй Жорж Вашингтон Бушт нэр дэвших эрхээ алдаж байсан аж. Үүнээс найман жилийн дараа 2008 онд ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обамагийн эсрэг өрсөлдөөд ялагдсан аж.

МакКейний эцэг болон өвөг эцэг Америкийн Нэгдсэн Улсын Тэнгисийн цэргийн хүчинд алба хааж байсан. МакКейн Америкийн Нэгдсэн Улсын Тэнгисийн цэргийн хүчний Академид суралцаж, сүүлд Вьетнамын дайны үеэр цэргийн алба хааж байсан аж.

Вьетнамын дайны ахмад дайчин тэрбээр одоогийн ерөнхийлөгч Дональд Трамптай таарамж муутай байдаг. Тэгвэл түүний гэр бүлийн талын хүн Маккейныг оршуулгадаа Трампыг урилгүй, Цагаан ордныг төлөөлж дэд ерөнхийлөгч Майк Пэнсийг урина гэж хэлж байсан удаатай юм.

Сонирхуулахад, сенатч Жон Маккэйн 2013 онд Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн урилгаар яг өдийд манай оронд зочилж байсан ажээ.

Эх сурвалж: Reuters 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж