Б.Мөнхзаяа долоо, Г.Хишигсайхан аравдугаар байр эзэллээ

Хуучирсан мэдээ: 2018.08.26-нд нийтлэгдсэн

Б.Мөнхзаяа долоо, Г.Хишигсайхан аравдугаар байр эзэллээ

Б.Мөнхзаяа долоо, Г.Хишигсайхан аравдугаар байр эзэллээ
asian game 2018

Азийн спортын 18 дугаар их наадам өнөөдөр найм дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тус наадмын эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн  амжилттай болж өндөрлөлөө. Марафон гүйлтийн тэмцээнд 19 орны тамирчид өрсөлдсөнөөс Монгол Улсын тамирчин Баярцогтын Мөнхзаяа 2:40:15 цагийн амжилтаар долоодугаар байр эзлэв.

asian game

Мөн энэ тэмцээнд өрсөлдсөн Монгол Улсын тамирчин Галбадрахын Хишигсайхан 2:42:57 цагийн амжилтаар аравдугаар байрт орлоо. Марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн төрөлд Бахрайн улсын тамирчин Келимо Росе түрүүлж, алтан медалийн эзэн боллоо.

Т.ОД

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж