Лос Анжелест эсгий урлалын дэлгүүр нээгджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.26-нд нийтлэгдсэн

Лос Анжелест эсгий урлалын дэлгүүр нээгджээ

Илүү сонирхолтой эсгий урлалын бүтээлүүд

Лос Анжелест эсгий урлалын дэлгүүр нээгджээ

АНУ-ын Лос Анжелес хотын төвд тун өвөрмөц нэгэн дэлгүүр нээгджээ. Тус дэлгүүрт ороод хайрцагтай печень, янз бүрийн жимс жимсгэнэ, мах махан бүтээгдэхүүн гээд л яг л бусад супермаркетуудад байдаг бараанууд байна гэж андуурах ч эдгээр нь бүгд эсгийгээр хийсэн хүүхдийн тоглоомууд аж. Гэвч ямар ч насныхан эдгээр эсгий урлалыг сонирхон худалдаж авах боломжтой.

Их Британийн иргэн Люси Спарров гэх энэ бүтээлч эмэгтэй өөрөөсөө гадна таван хүний хамт эдгээр бүх эсгийгээр хийсэн тоглоомуудыг гараараа хийдэг байна. Хамгийн анх Спарров 2015 онд өөрийн эсгий урлалын дэлгүүрээ  Лондоны Стандарт зочид буудалд ‘’Спарров март’’ нэртэйгээр нийт 31 мянган эсгий бүтээлтэй нээж байжээ.

‘’Би бага байхдаа тод, неон өнгөнд ухаангүй дуртай байсан. Магадгүй өссөн газар Лос Анжелес хот маань тэр чигээрээ гэрлэн чимэглэл, неон өнгө давамгайлдаг байсан болоод ч тэр үү илүү өнгөний мэдрэмжтэй болж, уран бүтээлч болоход минь нөлөөлсөн байх гэж боддог’’ хэмээн тус дэлгүүрийн үүсгэн байгуулагч Люси Спарров хэлжээ.

Дэлгүүрт байгаа бүх эсгийгээр хийсэн бүтээлийг худалдаж авах боломжтойгоос гадна доод үнэ 5 доллароос эхлэх ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж