Айлчлалтай, төрийн албан хаагчдын цалин нэмэх шийдвэртэй өдрүүд | News.MN

Айлчлалтай, төрийн албан хаагчдын цалин нэмэх шийдвэртэй өдрүүд

Хуучирсан мэдээ: 2018.08.26-нд нийтлэгдсэн

Айлчлалтай, төрийн албан хаагчдын цалин нэмэх шийдвэртэй өдрүүд

Айлчлалтай, төрийн албан хаагчдын цалин нэмэх шийдвэртэй өдрүүд

News агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэдэг билээ.

АТГ-ын даргыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэж чадсангүй

УИХ-ын хаврын чуулган завсарласан цагаас эхлэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын хэрэг нэрийдлээр АТГ-ын даргыг чөлөөлөх асуудлаар тэмцэл өрнүүлсэн. Гэвч УИХ-ын даргын зөвлөл хуулийн дагуу энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороо хуралдаж шийдвэрлэх үүрэг өгсөн ч Хууль зүйн байнгын хорооны ирц хүрэхгүй байсаар өнгөрсөн долоо хоногт хоёр ч удаа зарлагдаад цуцлагдав. Хоёр өдөр зарлагдсан байнгын хорооны хуралдааныг хэд хэдэн удаа зарлахаар товлосон ч гишүүд тойрогтоо ажиллаж байгаа учраас ирц хүрэхгүй байсаар өнөөдрийг хүрэв.

Ван И гурван өдрийн айлчлал хийв

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2018 оны наймдугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад ирж,  албан ёсны айлчлалаа эхлүүлнэ.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Гадаад хэргийн сайд Ван И нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны хүрсэн тохиролцоог урагшлуулах, олон улсын болон бүс нутгийн харилцааны асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И орон нутагт зочилж бүс нутаг, хилийн хамтын ажиллагааны асуудалтай танилцана. Түүний энэ удаагийн айлчлалын гол зорилго нь Төв цэвэрлэх байгууламжийн нээлт болон санхүүжилтийн асуудал, 1080 айлын түрээсийн орон сууцны санхүүжилтийг шийдэх гэсэн хоёр чухал асуудлыг шийдэхээр ирсэн юм.

Төрийн албан хаагчдын цалинг есдүгээр сарын 1-ээс нэмэх шийдвэр гаргав

Монгол Улсын Засгийн газрын лхагва гаригийн хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг есдүгээр сарын 1-ээс нэмэхээр болов. Ингэхдээ шүүх, прокурор, улс төрийн өндөр албан тушаалтан зэрэг өндөр цалинтай албан хаагчдын цалинг нэмэхгүй. Харин үйлчилгээний ажилтан, эмч, багш, сувилагч нарын цалинг шатлалтай нэмэхээр болов. Тухайлбал, эрүүл мэнд, боловсролын салбарт хийсэн ажлын байрны үнэлгээнд үндэслэн бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын албан тушаалын зэрэглэлийг нэгээр ахиулж, цалинг 12.3 хувиар буюу  87.9 мянган төгрөгөөр нэмжээ. Харин сувилагч нарын зэрэглэлийн 1-2-оор ахиулж, цалинг нь 20-30 хувиар буюу 127-183 мянган төгрөгөөр нэмжээ.  Мөн соёл урлагийн салбарынхны цалинг 14-32 хувиар буюу 29000-146000 төгрөгөөр нэмжээ. Төрийн алба хаагчдын цалинг 2014 онд 15 хувиар нэмж байсан бөгөөд энэ нь хувийн хэвшлийн ажилчдын цалингаас 37-45 хувиар бага үзүүлэлт аж. Энэ удаагийн цалин нэмэлтэд 58.1 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм байна.

Азийн наадмаас гурван алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртээд байна

XVIII Азийн Наадам эхлээд өнөөдөр найм  дахь өдрөө үргэлжилж байна. Монголын тамирчид ч амжилттай оролцож буй. Тухайлбал бөхчүүд хос алтан медаль, нийт зургаан медаль авсан байна. Өчигдөр гэхэд Азийн XYIII зуны спортын наадмын эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнXVIII Монгол Улсын тамирчин Б.Сэр-Од 2:23:42 цагийн амжилтаар тавдугаар байрт шалгаран оржээ. Нэгдүгээр байранд Япон улсын тамирчин Иноуэ Хирото 2:18:22 цагаар алтан медалийг хүртсэн байна. Дашрамд дуулгахад, гавьяат тамирчин Б.Сэр-Од нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэлэгддэг олон улсын зургаан тэмцээн оролцсон манай цорын ганц марафонч юм. Тэрээр Лондон, Нью-Йорк, Токио, Бостон, Берлин, Чикагогийн марафонд хурд хүчээ сорин өрсөлдөж байсан. Мөн өмнөх буюу Азийн XYII зуны спортын наадмын марафон гүйлтийн тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлж байсан билээ.

Ш.ЧИМЭГ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЧИНГИСИЙН УДАМ 2018-08-26 202.179.25.173

МУУ ХУЖААГ ХӨӨЦГӨӨЕ ЧИНГИСИЙН БААТРУУДАА!

Avatar

Иргэн 2018-08-26 150.129.141.56

Манай дарга нар жийптэй, ардууд нь шээх газаргуй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж