Тунисийн сонгуульд Бежи Каид эс-Себси ялж байна

Хуучирсан мэдээ: 2014.12.23-нд нийтлэгдсэн

Тунисийн сонгуульд Бежи Каид эс-Себси ялж байна

 

Тунисийн ерөнхийлөгчид нэр дэвшигч, 88 настай Бежи Каид эс-Себси сонгуульд өөрийгөө ялсан гэж зарлав. Тэрбээр нийт сонгогчдын 55,5 хувийн санал аваад байгаа гэнэ.

 

Бежи Каид эс-Себсийн талынхан түүний ялалтыг Тунисийн гудамж, талбайд тэмдэглээд эхэлжээ. “Тунисийн уриалга” намын лидерийн гол өрсөлдөгч нь тус улсын ерөнхийлөгчийн албыг түр хугацаагаар хашиж байсан Монсеф Марзуки байлаа.

 

Төрийн тэргүүний сонгууль арванхоёрдугаар сарын 21-нд явагдсан бөгөөд албан ёсны дүнг нь зарлаагүй байгаа. Ерөнхийлөгчийн эхний шатны сонгууль арваннэгдүгээр сарын сүүлчээр явагджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж