О.Насанбурмаад 3 өрөө байр бэлэглэлээ

Хуучирсан мэдээ: 2014.12.23-нд нийтлэгдсэн

О.Насанбурмаад 3 өрөө байр бэлэглэлээ

Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь хүрэл медалиа энэ жил хүртээд байгаа билээ. Түүний гаргасан амжилтуудыг өндрөөр үнэлж, “Алтай констракшн”-аас гурван өрөө байр бэлэглэжээ.

Тэрээр энэ тухайгаа “Шинэ оныг Шинэ байртайгаар угтах нь… "Алтай констракшн"-аар овоглоод хэдийнээ таван жил болчихжээ. Миний спортод зориулсан хүч хөдөлмөр, зүрх сэтгэлийг минь үнэлж гурван өрөө будаг нь ханхалсан шинэхэн байраар надад болон миний гэр бүлд бэлэг барьсан хамт олондоо Х.Бат-Эрдэнэ ахдаа үнэхээр их баярлалаа” хэмээн цахим хуудастаа бичсэн байна.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж