Оросын алдарт зохиолч Чингиз Айтматовын ойд зориулсан флешмоб болно

Хуучирсан мэдээ: 2018.08.26-нд нийтлэгдсэн

Оросын алдарт зохиолч Чингиз Айтматовын ойд зориулсан флешмоб болно

Оросын алдарт зохиолч Чингиз Айтматовын ойд зориулсан флешмоб болно

ОХУ-ын ГХЯ-наас Киргизийн болон Оросын алдарт зохиолч Чингиз Айтматовын 90 жилийн ойд зориулсан флешмобыг санаачлан зарлаж байна. Төрийн захиргааныхан энэхүү арга хэмжээ нь нэрт зохиолчийн уран бүтээлд залуу үеийнхний анхаарлыг хандуулна хэмээн тооцоолж байгаа ба энэ тухай өнгөрсөн Лхагва гарагт ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова сэтгүүлчдэд мэдээлжээ.

«Нэрт зохиолчийн гэгээн дурсгалын хүндэтгэнгээ бид 2018 оны турш #читаемАйтматова орос хэлнээ болон #readAitmatov олон хэлнээ явагдах флешмобод оролцохыг санал болгож байна», – хэмээн дипломатч урьлаа. Үүний тулд Чингиз Айтматовын бүтээлүүдээс уншсан бичлэгээ олон нийтийн сүлжээнд дээрх хештегтэйгээр байрлуулахад л хангалттай юм байна.

Түүний хэлснээр, флешмоб нь хуучин ЗХУ-ын болон дэлхийн бусад улс орнуудын залуу үеийнхний анхаарлыг Айтматовын уран бүтээлд татахад чухал ач холбогдолтой буюу үр дүнтэй арга хэмжээ болох юм байна. «Хүн болгон Чингиз Айтматовын аливаа зохиолоос өөртөө чухал ямар нэгэн зүйлийг олж харах ба нас хүйс, үндэс угсаа, шашин шүтлэгээс үл хамааран бүх хүн төрөлхтний сэтгэл санааг зовоосон мөнхийн асуултуудад ухаалаг хариулт олох боломжтой», гэж үзэж байгаагаа Захарова нуусангүй.

Түрэг соёлын олон улсын байгууллагын санаачилгаар 2018 оныг Айтматовын жил хэмээн зарлажээ. Түүний бүтээлүүд дэлхийн 176 хэлнээ орчуулагдсан бөгөөд нийт 126 оронд нийтлэн хэвлэгджээ. Захаровагийн ярьж буйгаар Айтматов нь дипломат салбарт идэвхтэй ажиллаж байсан учир ОХУ-ын ГХЯ-ны хувьд эв нэгдлийн чухал бэлгэдэл болдог юм байна. Тухайлбал, 1990 оноос нэрт зохиолч нь ЗХУ-ын Люксембург дахь ЭСЯ-ыг толгойлж байсан ба 1994, 2006 онуудад Бенилюксийн орнуудад Кыргызстаныг төлөөлж байжээ.

Эх сурвалж: http://tass.ru/obschestvo

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж