Ховд хоёр бөмбөгний зөрүүг нөхсөн ч торгуулийн цохилтоор хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2018.08.25-нд нийтлэгдсэн

Ховд хоёр бөмбөгний зөрүүг нөхсөн ч торгуулийн цохилтоор хожигдлоо

Ховд хоёр бөмбөгний зөрүүг нөхсөн ч торгуулийн цохилтоор хожигдлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 21 аймгийн аварга шалгаруулах "Үндэсний цом" тэмцээний аваргын төлөө Орхон аймаг тоглохоор боллоо.

Ховд аймгийн 2 дугаартай тоглогч Б.Олзбаяр 32 дахь минутад эсрэг багийн илт гоол оруулах боломжтой тоглогчийг алдаа хийн зогсоосноор улаан хуудас авч талбайг чөлөөлсөн нь тоглолтын нэгэн онцлох зүйл байв.

Хүний илүүтэй болсон Орхон аймгийн багаас 10 дугаартай И.Гэрэлт 40, 43 дахь минутад гоол оруулан багтаа тэргүүллийг авч ирсэн юм.

Харин хоёрдугаар үед Ховд аймгаас Э.Тамир 60′, Г.Идэрсайхан 64′ нар гоол оруулж, 10 хүнтэй баг тооны харьцааг 2:2 болгон тэнцүүлж чадлаа.

Ингээд үндсэн цаг тэнцээгээр өндөрлөж аваргын төлөө өрсөлдөх багийг торгуулийн цохилтоор тодруулах болов. Орхон аймгийн хаалгач Э.Энхсүх эсрэг багийн хоёр торгуулийн цохилтыг аюулгүй болгож, багтаа тус хүргэснээр 3:4-өөр Орхон аймаг ялалт байгууллаа.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж