Герман улсын нийслэл Берлин хотоос холгүй орших Треүенбритзен тосгоныг хүрээлэх ой модонд гал түймэр гарчээ. Одоогийн байдлаар гурван тосгоны 540 хүнийг аюулгүй газар шилжүүлээд байна.
Гал сөнөөгчид болон сайн дураараа туслагчид ой модонд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байгаа боловч дэлбэрээгүй сум, зэр зэвсэг хүндрэл учруулж байгаа аж. Учир нь дэлхийн II дайнд зөвлөлтийн арми зүүн германы бус нутгийг эзлэн авах үетэй эдгээр зэр зэвсэг холбоотой ажээ. Берлин хотыг хүрээлэх ой модод эртний гэх зэр зэвсэг, сумны хонгио, хог хаягдал ихээр олддог байна.
Одоогийн байдлаар гал түймрийг хяналтдаа авсан болохыг албаныхан мэдээлж байгаа боловч бүрэн унтраахад хэд хоног болох талаар дурдсан байна. Мөн санаатайгаар ойд гал түймэр тавьсан хэмээн таамаглаж байгаа ажээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC
Г. БАТМАНДАХ
Холбоотой мэдээ