“Барселона” Неймартай 2020 он хүртэл гэрээгээ сунгахаар төлөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2014.12.23-нд нийтлэгдсэн

“Барселона” Неймартай 2020 он хүртэл гэрээгээ сунгахаар төлөвлөж байна

Испанийн алдарт “Барселона” клуб багийнхаа довтлогч Неймартай шинэ гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа ажээ.  Өдгөө 22 настай Бразил эрийн гэрээ 2018 онд дуусах учиртай. Тэгвэл “Барса” түүнтэй 2020 он хүртэл гэрээгээ сунгах гэж байгаа талаар Sport.es мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар  эцэг Неймар аль хэдийнэ гэрээг сунгах яриа хэлэлцээрийг эхэлсэн байна.  Неймар “Барса”-гийн төлөө Испанийн Ла лигийн 13 тоглолтод оролцож, 11 гоол оруулж, 4 оновчтой дамжуулалт өгөөд байгаа билээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж