US Open тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд хэн түрүүлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2018.08.25-нд нийтлэгдсэн

US Open тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд хэн түрүүлэх вэ?

US Open тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд хэн түрүүлэх вэ?

Мэргэжлийн талбайн теннисийн хамгийн нэр хүнд бүхий 4 Их Дуулга тэмцээнүүдийн энэ оны сүүлийнх болох US Open буюу Америкийн нээлттэй тэмцээн Улаанбаатарын цагаар ирэх 28-ны мягмар гаригийн үүрээр 05.00 цагт эхэлнэ.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд энэ цаг үеийн бүхий л шилдгүүд өрсөлдөнө. АТР-н чансааны эхний 128 теннисчин өрсөлдөх бөгөөд Р.Надал, Р.Федерер, Хуан Мартин дель Потро, А.Зверев, К.Андерсон, Н.Жокович, М.Чилич болон Г.Димитров нар хэсэг тэргүүлж байгаа. 2012 оны Америкийн нээлттэй тэмцээний аварга Британий Э.Мюррей чансаа буусан тул доогуур эрэмбэлэгдсэн бол С.Вавринка цагаан хуудсаар оролцож байгаа. Харин Чехийн Т.Бердих, Францын Жо Цонга нар оролцохгүй ажээ.

Америкийн нээлттэй тэмцээн эхлэж буйтай холбогдуулан спортын цахим хуудас болох eurosport.com-оос энэ оны сүүлийн Их дуулга болох Америкийн нээлттэй тэмцээнд оролцож буй теннисчдээс түрүүлэх тамирчдыг санал асуулгаар тодруулаад байна. Уг санал асуулгыг Америкийн нээлттэй тэмцээний 5 удаагийн аварга Швейцарын Р.Федерер 1400 саналаар тэргүүлж байгаа бол Н.Жокович, Р.Надал нар удаалж байна.

САНАЛ АСУУЛГЫН ДҮН:

  1. Р.Федерер “Швейцар” – 1.4 мянга
  2. Н.Жокович “Серби” – 1.4 мянга
  3. Р.Надал “Испани” – 1.3 мянга
  4. Хуан Мартин дель Потро “Аргентин” – 313
  5. С.Вавринка “Швейцар” – 166
  6. А.Зверев “Герман” – 164
  7. М.Чилич “Хорват” – 123
  8. Г.Димитров “Болгар” – 123
  9. А.Мюррей “Их Британи” – 115
  10. Д.Дим “Австри” – 102
  11. К.Андерсон “Өмнөд Африк” – 67
  12. Н.Киргьос “Австрали” – 55
  13. К.Нишикори “Япон” – 53
  14. М.Раонич “Канад” – 52

Тэмцээн эхнээсээ л сонирхолтой тоглолтууд болно. Цагтаа АТР-н №3-т эрэмбэлэгдэж, Их Дуулга тэмцээнүүдэд хагас шигшээд шалгарч байсан Испаний Д.Феррер эхний шатанд нутаг нэгт Р.Надалтай, 2016 оны Америкийн нээлттэй тэмцээний аварга С.Вавринка Болгарын Г.Димитровтой таараад байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж