Цэнхэр гаригийн ногоон талбайн эргэн тойронд товчхон

Хуучирсан мэдээ: 2018.08.25-нд нийтлэгдсэн

Цэнхэр гаригийн ногоон талбайн эргэн тойронд товчхон

Цэнхэр гаригийн ногоон талбайн эргэн тойронд товчхон

Английн Тоттенхэм Хотспур клубын Франц хаалгач У.Льорис өнгөрсөн баасан гаригт Лондон хотын төв дэх Glaucester Place-н цагдаа нарт саатуулагдсан байна. Учир нь архи уусан үедээ авто машин барьж явсан бөгөөд цагдаагийн газраас батлан даалтаар суллан явуулсан. Уг хэргийн шүүх хурал ирэх 9 сарын 11-нд болно. Франц хаалгач У.Льорис өөрийн үйлдэлдээ чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа илэрхийлээд, багийн удирдлага, баг, гэр бүл болон хөгжөөн дэмжигчдээс уучлал гуйсан байна.

Германы хөлбөмбөгийн 2018-2019 оны лигийн улирал эхэллээ. Лигийн эхний тоглолтыг өнгөрсөн улирлын аварга Бавари Мюнхен клуб талбайдаа Хоффенхайм клубыг хүлээн авч тоглож 3-1 харьцаатай ялалт байгуулсан. Талбайн эздээс Т.Мюллер, Р.Левандовский болон А.Роббен нар гоол оруулсан бол өрсөлдөгч багаас А.Сзалай нэг гоол оруулжээ.

Туркийн Бешикташ клуб Английн Ливерпүүл клубээс Герман хаалгач Л.Кариусыг ирэх улиралд зээлээр тоглуулахаар хэлэлцээр хийж байна. Талуудын хэлэлцээр амжилттай болж байгаа бөгөөд Герман хаалгач энэ долоо хоногтоо Туркийн багтай нэгдэж магадгүй байна.

Английн Челси клубын Бельги хагас хамгаалагч Э.Азарыг Испаний Реал Мадрид клуб сонирхож байгаа. Гэвч Э.Азарын аав хүүгээ Испаний баг руу явуулах хүсэлгүй байгаа бололтой.

Цагтаа Английн шигшээ баг болон Челси клубын ахлагчаар тоглож байсан төвийн хамгаалагч Т.Кэхилийг туркийн Галатасарай клуб сонирхож байна. Туркийн баг 32 настай Англи хамгаалагчийг авах талаар яригдаж байна.

Б.БЯМБАБАЯР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж