Венесуэлийн дүрвэгчид хямрал болгоход хүргэж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.25-нд нийтлэгдсэн

Венесуэлийн дүрвэгчид хямрал болгоход хүргэж байна

Венесуэлийн дүрвэгчид хямрал болгоход хүргэж байна

Нэгдсэн үндэстний байгууллагаас Венесуэл улсын дүрвэгчид хямралын хэмжээнд хүрэхэд ойрхон болсныг тогтоожээ.

Эдийн засгийн хямрал, улс төрийн тогтворгүй байдал нь ард иргэдийг эх орноосоо дайжихад хүргэж улмаар Венесуэлтэй хил залгаа оршдог хөрш орнуудад нөлөөлөх болжээ. Энэ бол дүрвэгсэд юм.

“Венесуэл улсын дүрвэгсдийн нөхцөл байдал Газар дундад тэнгисийн орнуудын хямралтай дүйцэх хэмжээнд хүрч байна” гэж олон улсын цагаачлалын байгууллагын төлөөлөгч Жоел Миллман мэдэгджээ. Сирийн дүрвэгсдийн асуудал одоо болтол Европын улс орнуудад нөлөөлсөөр байгаа юм.

Тэгвэл энэхүү нөхцөл байдалд шийдвэрлэх аргыг олохоор Колумб, Эквадор, Перу болон Бразил орны эрх баригчид ирэх долоо хоногт уулзахаар төлөвлөжээ. Тэд Венесуэл улсын дүрвэгчдэд хэрхэн туслах талаар хэлэлцэх аж.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Г. БАТМАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж