Хакеруудаас болж Обама буруудав

Хуучирсан мэдээ: 2014.12.23-нд нийтлэгдсэн

Хакеруудаас болж Обама буруудав

 

Sony Pictures Entertainment компанийг хакердсан хакеруудын үйлдлийн талаар ерөнхийлөгч Барак Обамагийн хийсэн мэдэгдлийг АНУ-ын Бүгд найрамдах намынхан шүүмжилж байгаа тухай Fox News мэдээлжээ.

 

Бүгд найрамдах намын Майк Рождерсийн хэлснээр, ерөнхийлөгч хакеруудын довтолгоонд хариу барина гэсэн нь ёс зүйгүй үйлдэл гэжээ. 

 

Өнгөрсөн баасан гаригийн хэвлэлийн хурал дээрээ Sony-г хакердсан хакерийн довтолгоонд Хойд Солонгос хамаатайг Обама батлан хэлсэн байлаа. Тэрбээр энэ үйлдлийг зүгээр орхихгүй, бид хариу барих болно” гэсэн юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж