Хүүхдээ тэвэрч явсан эмэгтэйг мөргөсөн жолоочид хариуцлага тооцжээ | News.MN

Хүүхдээ тэвэрч явсан эмэгтэйг мөргөсөн жолоочид хариуцлага тооцжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.25-нд нийтлэгдсэн

Хүүхдээ тэвэрч явсан эмэгтэйг мөргөсөн жолоочид хариуцлага тооцжээ

Хүүхдээ тэвэрч явсан эмэгтэйг мөргөсөн жолоочид хариуцлага тооцжээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр /2018.08.21/ 09:50 цагт явган хүний гарцаар хүүхдээ тэврэн гарч явсан эмэгтэйг мөргөсөн хэрэг гарсан. Тодруулбал, Офицеруудын ордноос хойшоо Цайз захын уулзвар руу явах чиглэлийн замд эх, хүүхэд хоёрыг портер машины жолооч мөргөж гэмтээсэн юм. Тухайн үед эх хүүхэд хоёр зүгээр босоод явж байгаа нь камерын бичлэгт үлджээ. Замын цагдаагийн албанаас дээрх жолоочийг замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, осол гаргасан учир 100 мянган төгрөгөөр торгож, жолоочийн таван оноог хасах арга хэмжээг авчээ. Харин портер машины жолооч мөргүүлсэн эмэгтэйтэй эвлэрэн тохиролцож 300 мянган төгрөгийн хохирлыг барагдуулсан байна.

Э.АРИУН 

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

! 2018-08-25 202.179.26.192

300000 emchilgeenii zardald haana ni ch hurehqui

Avatar

Зочин 2018-08-25 174.214.15.215

Torguuliaas gadna erhiig ni 3 jileer hasaj 6 n sar

Avatar

zochin 2018-08-25 66.181.181.31

ter MUU NOVSHIIN ERXIIG XASAX YSTOI.EXNII UDAA MURGUJ BNA DARAAGIIN UDAA ENE l***r XUN DAIRNA SHTEE.

Avatar

Би 2018-08-25 202.9.42.195

Наад торгууль чинь бага байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж