Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Бага баян" ууланд хэсэг залуус самар түүхээр гарч, архидан согтуурч байгаад нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 2018 оны наймдугаар сарын 22-ны орой самарт явж байсан таван залуу архи ууж байгаад, маргалдсаны улмаас 37 настай эрэгтэй Б-гийн амь насыг хохироожээ.
Эх сурвалжийн мэдээлснээр тэдгээр залуусын хоёр нь нийлж Б-г зодсон нь үхэлд хүргэх шалтгаан болсон гэж урьдчилсан байцаалтаар үзэж байгаа аж. Иргэд хууль бусаар зөвшөөрөлгүй хуш модны самар түүж, түүнийгээ боловсруулж, гар дээрээс иргэдэд худалдаалах явдал гарч буйн нэг жишээ энэ юм. Тиймээс хууль бусаар самар түүх явдлыг зогсоож, цаашид самар түүлгэхгүй байх чиглэлээр урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулна гэдгийг холбогдох байгууллагаас мэдээлж байна.
Э.АРИУН