Марафонч Б.Сэр-Од тавдугаар байрт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.08.25-нд нийтлэгдсэн

Марафонч Б.Сэр-Од тавдугаар байрт шалгарлаа

Марафонч Б.Сэр-Од тавдугаар байрт шалгарлаа

Азийн XYIII зуны спортын наадмын найм дахь өдрийн тэмцээн уралдаанууд орон нутгийн цагаар өглөөний 06.00 цагт эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнээр эхэллээ. XVIII Азийн наадмын эрэгтэйчүүдийн Марафон гүйлтийн төрөлд Монгол Улсын тамирчин Б.Сэр-Од 2:23:42 цагийн амжилтаар тавдугаар байрт шалгаран оржээ. Нэгдүгээр байранд Япон улсын тамирчин Иноуэ Хирото 2:18:22 цагаар алтан медалийг хүртсэн байна. Дашрамд дуулгахад, гавьяат тамирчин Б.Сэр-Од нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэлэгддэг олон улсын зургаан тэмцээн оролцсон манай цорын ганц марафонч юм. Тэрээр Лондон, Нью-Йорк, Токио, Бостон, Берлин, Чикагогийн марафонд хурд хүчээ сорин өрсөлдөж байсан. Мөн өмнөх буюу Азийн XYII зуны спортын наадмын марафон гүйлтийн тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлж байсан билээ.

Э.АРИУН 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж