“Яг түүн шиг” шоуны авьяаслаг оролцогч С.Гантогоог мэдэхгүй хүн байхгүй биз. Тэрбээр энэ удаад өөрийн бие даасан хоёр дахь уран бүтээл "Чи бэлэн үү" дууныхаа клипийг цацахад бэлэн болжээ. Мөн энэ зун “Чи бэлэн үү” болон “Love story” нэртэй хоёр дууныхаа клипний зураг авалтыг Солонгос улсад амжилттай хийлгэсэн аж.
“Чи бэлэн үү” дуунд түүнтэй хамтарч Солонгост уран бүтээлээ туурвиж буй Герман дуучин бүсгүй тоглосон байна. Тус клипны зураг авалтад Солонгосын аялал жуулчлалын корпораци, "Монгол Контент" ХХК, TJ entertainment нийлээд 10-аад хүний бүрэлдэхүүнтэй баг хоёр долоо хоногийн хугацаанд ажиллаж, зураг авалтаа хийгээд иржээ. Түүнчлэн дараагийн уран бүтээлийнхээ клипийг ирэх есдүгээр сарын дундуур цацах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Зочин 2018-08-25 59.153.112.35
hahaha yostoi tamin togoonii ork bna da chi
Найзуудаа 2018-08-25 66.181.161.107
Гутлынхаа улыг угаа дараа зурагаа татуул ариун цэвэр нойл