Москва хотод байрлах Оросын төв банкны байранд гал гарчээ. Тодруулбал, өчигдөр /2018.08.24/ үдшийн цагаар Оросын төв банкны байранд гал гарсан гэх дуудлагыг Москвагийн гал унтраагчид хүлээн авсан бөгөөд даруй арга хэмжээ авч галыг унтраасан. Шинжээчдийн үзэж байгаагаар цахилгааны богино холбоо үүссэнээс болж гал гарсныг тогтоожээ.
Оросын төв банкны хэвлэл мэдээллийн төлөөлөгч болсон явдалд ямар ч хүн бэртэж гэмтээгүй болохыг Интерфакс агентлагт мэдээлжээ.
Огромных языков пламени уже нет pic.twitter.com/BaGJU3IvgK
— Алексей Кириленко (@Kirilenko_a) August 24, 2018
https://platform.twitter.com/widgets.js
ЭХ СУРВАЛЖ: RT
Г. БАТМАНДАХ
Холбоотой мэдээ