Зам тээврийн ослоор 2018 он гарсаар эхний долоон сарын байдлаар 500 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртөж, тэдгээрээс 24 хүүхдийн амь нас хохирч 95 хүүхэд хүнд гэмтсэн гэсэн харамсалтай мэдээ бий.
Замын цагдаагийн албанаас мэдээлснээр нийслэлийн хэмжээнд осолд өртсөн хүүхдийн насны байдлаар үзвэл 85 хувь нь 0-14 насны буюу эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналтад байх ёстой, бие даан замын хөдөлгөөнд оролцох чадваргүй хүүхдүүд осолд хамгийн өртөж байна.
Өнгөрсөн жилийн наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20-ны хороонд буюу хичээлийн шинэ жилийн үеэр гэхэд улсын хэмжээнд 11 хүүхдийн амь нас хохирч, 18 хүүхэд хүнд гэмтжээ. Хүүхэд зам тээврийн осолд өртөх нь бусад золгүй явдалд өртөхөөс хэдэн арав дахин их байгаа юм. Хүүхдийн аюулгүй байдал, эрүүл саруул орчинд өсөж торних хийгээд зөв хүн болж төлөвшихөд томчуудын үйлдэл хамгийн их хамаатай. Тэр дундаа замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдэд буруу үлгэр дууриал үзүүлэхгүй, хүүхдэдээ хайхрамжгүй бүү хандаарай. Томчууд бидний хайхрамжгүй үйлдлийн золиос нь хүүхэд байх ёсгүй. Иймд та зам хөндлөн гарахын өмнө, автомашин жолоодож явахдаа хүүхдэд муу үлгэр дууриал бүү үзүүлээрэй.
Холбоотой мэдээ