Майк Помпеогын айлчлал цуцлагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.08.25-нд нийтлэгдсэн

Майк Помпеогын айлчлал цуцлагдлаа

Майк Помпеогын айлчлал цуцлагдлаа

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп төрийн нарийн бичиг Майк Помпеогын ирэх долоо хоногт Хойд Солонгост хийх айлчлалыг цуцалжээ. Учир нь ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-тай болж буй худалдааны дайнд анхаарлаа хандуулахыг Майк Помпеогоос хүсэмжилжээ.

“Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох тал дээр хангалттай үр дүн гарахгүй байна гэж би бодож байна. Төрийн нарийн бичиг Майк Помпео Хойд Солонгост БНХАУ-тай худалдааны дайны талаарх асуудлыг шийдвэрлэчхээд айлчлах болно. Удирдагч Кимд өөрийн зүгээс мэнд дэвшүүлж, тун удахгүй уулзах гэж байгаадаа баяртай байна” хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп жиргэжээ.

Төрийн нарийн бичиг Майк Помпео ирэх долоо хоногт болох байсан айлчлалд АНУ-ын шинэ төлөөлөгч Стефен Бигүний хамтаар явах төлөвлөгөөтэй байсан.

Дэлхийн улс төр ажиглагчид ерөнхийлөгч Дональд Трампын энэхүү үйлдлийг “стратегийн ач холбогдолтой” хэмээн үзэж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: USA TODAY

Г. БАТМАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж