Тэгш тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2018.08.25-нд нийтлэгдсэн

Тэгш тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно

Тэгш тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын түгжрэлийг бууруулах зорилгоор энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулсан.

Автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн автомашин 08 дугаар сарын 25-ны өдрийн 08:00-20:00 цагийн хооронд, сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашиныг 26-ны өдрийн 08:00-20:00 цагийн хооронд зорчуулахаар шийдвэр гаргасан. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангаж, сургуулийн хүүхдийн автобусанд үзлэг, шалгалт хийх арга хэмжээ авахыг холбогдох албаныханд даалгаад байгаа юм.

Иймд өнөөдөр /2018.08.25/ сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй.

Э.АРИУН 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж