ВДНХ хүрээлэнд зохион байгуулагдах номны үзэсгэлэнгийн содон 5 арга хэмжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.25-нд нийтлэгдсэн

ВДНХ хүрээлэнд зохион байгуулагдах номны үзэсгэлэнгийн содон 5 арга хэмжээ

ВДНХ хүрээлэнд зохион байгуулагдах номны үзэсгэлэнгийн содон 5 арга хэмжээ

9-р сарын 5-аас 7-ны хооронд «Ардын аж ахуйн ололт амжилтын үзэсгэлэн» буюу ВДНХ цэцэрлэгт хүрээлэнгийн 75-р асарт 31 дэх Москвагийн Олон улсын номын үзэсгэлэн-худалдаа зохион байгуулагдах ба үзэсгэлэнгийн хөтөлбөр бараг бэлэн болжээ. Энэ жилийн үзэсгэлэнгийн гол сэдэв нь хүүхдийн уран зохиол буюу нийт 300 орчим арга хэмжээ явагдана. «Российская газета» мэдээллийн агентлаг таны өнгөрөөж болохгүй содон 5 арга хэмжээг түүвэрлэн танилцуулж байна. Үүнд:

  • Зохиолч Бернард Вербер ирнэ

«Бурхадын амьсгаа» (Le Souffle des dieux), «Тэнгэрийн элч нарын эзэнт гүрэн» (L’Empire des anges) болон «Шоргоолж» (Les Fourmis) зэрэг шилдэг бүтээлүүдийг эзэн,  Францын зохиолч Бернар Вербер уг үзэсгэлэнд оролцохоор тусгайлан ирэх ба тэрбээр үхэл болон нөгөө ертөнцийн нууцуудын тухай өгүүлэх «Нөгөө ертөнцөөс» (Depuis l’au-delà) шинэ романаа танилцуулна. Өмнөх «Танатонавтууд» (Les Thanatonautes) номондоо зохиолч маань өөрийн баатруудаа нөгөө ертөнц рүү илгээж байсан ба шинэ бүтээлдээ энэхүү сэдвээ үргэлжлүүлжээ. Уулзалт амжилттай болно гэдэгт бид итгэлтэй байна.

  • Любовь Толкалина Михалков болон Заходер нарын шүлгүүдээс уншина

«Амьд сонгодог урлаг» тэмцээний залуу оролцогчдын болон Любовь Толкалина жүжигчин бүсгүйн оролцоотойгоор бидний хайрт сонгодог зохиолчид болох Сергей Михалковын 105 жилийн ой болон Борис Заходерын 100 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээ Москвагийн номын үзэсгэлэнгийн хүрээнд болно.

  • Сергей Лукьяненко шинэ бүтээлээ танилцуулна

Уран зөгнөлийн нэрт зохиолч Сергей Лукьяненко «Владыка» (Эзэнтэн) шинэ туужаа танилцуулна. Хүссэгүй боловч зэрэгцээ ертөнцөд очсон гол баатар нь хэцүү байдалд орж, харин түүний сүнсийг хулгайлсан чөтгөр залууг өөрийн охин дүүгийн идэш болгохыг хүснэ. Гарцаагүй байдлаас гарч, чөтгөрийн савраас мултрахын тулд баатар маань олон найзтай болж, гар зодооны аргуудаа санаж, дарь зохион бүтээх шаардлагатай болно.

Энэ удаад Сергей Лукьяненкотой хамт Ник Перумов болон Иван Кузнецов нар хамтран ажиллажээ.

  • Наполеоны гэр бүлийн үнэт эдлэлийн тухай Дина Рубинагийн шинэ номны нээлт

Үзэсгэлэнгийн хүрээнд манай уншигчид мөн бусад шинэ номнуудтай танилцаж болно. Тухайлбал, Дина Рубинагийн бичсэн «Рябиновый клин» буюу Францын эзэн хааны гэр бүлийн үнэт эдлэлийн орчин тойронд үйл явдал нь эргэлдэх «Наполеоны цуваа» хэмээх гурвалсан романы тэргүүн дэвтэр юм.

Романы гол баатар болох Сташек Бугровын өвөг эцэг Аристарх Бугеро нь адъютант болон орчуулагч байсан ба Оросын цасан дунд сураггүй алга болсон Наполеоны алдарт «Алтан цувааг» дагалдан явжээ. Энэхүү цуваа нь түүхэн бодит явдал ба түүний нууц нь одоог хүртэл түүхчдийн, зохиолчдын, сэтгүүлчдийн болон орон нутгийн эрдэмтэн судлаачдын оюун санааг зовоосон хэвээр байгаа билээ. Гол баатрын маань өвөг эцэг ухарч буй Наполеоны цэргийг даган явж байхдаа ширүүн тулаанд орж, хүндээр шархдаж, занганд орж, эцсийн эцэст Орост үлддэг. Тэгсэнээр Аристарх орос бүсгүйтэй гэрлэж, эндээ сууршидаг ба овгоо Бугров болгон өөчрилдөг ба түүний үр сад нь «Наполеоны цувааны» нууцыг тайлах амаргүй даалгавартай тулгарна.

  • Юрий Лужков «И звезды смотрят вниз» өөрийн номоо танилцуулна

Ирэх яармаг худалдааны гэнэтийн бэлэгнүүдээс гэвэл Москва хотын захирагч асан Юрий Лужковын «И звезды смотрят вниз» (Одууд бас доош хардаг» номны танилцуулга болно. Энэхүү бас шог аястай номондоо Юрий Лужков улс төрч хүний хувьд бус уран зохиолчийн хувьд орчин үеийн дэлхий ертөнц дээр болж буй үйл явдлуудыг харахыг санал болгож байна.

Эх сурвалж: https://rg.ru/2018/08/21/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж