Монгол Улсын Далай даян, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэний төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр энэ өдөр 46 нас хүрч байгаа аж. Төрсөн өдөр тэмдэглэж, сүйд болоод байдаггүй аварга энэ өдрийг өмнө нь ихэвчлэн бөхийн гал дээрээ өнгөрүүлдэг байсан бол сүүлийн жилүүдэд чуулганы танхим, төрийн ордонд үддэг болсон юм. Юутай ч эрхэм гишүүндээ төрсөн өдрийн гал халуун мэнд хүргэж, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.
Б.Анхаа