
Гурван давхар байшин мягмар гаригийн орой нурсан ба нурангид нь арваад хүн дарагдсан байв. Зуугаад гал сөнөөгчид ба аврагчид нуранги доороос амь үрэгдсэн гурван хүний цогцсыг гаргаж авсан ба уг хэргийг мөрдөн байцааж эхэлжээ.
Уг бүс нутагт хэдэн хоног үргэлжлэн орсон бороо хуртай холбоотой байж болно. Зүүн өмнөд нутгаар үргэлжилсэн усан борооны улмаас гол ус савнаасаа халин олон газар нуранги үүсгэсэн билээ.