
Их Британийн хатан хаан II Елизавета 2001 оны есдүгээр сарын 11-нд террорын довтолгооны улмаас нурсан Дэлхийн худалдааны төвийн бууринд цэцэг тавиад тэнд амь үрэгдэгсэдийн ар гэрийнхэнтэй ярилцжээ.
Дэлхийн аюулыг сөрөн зогсож байгаад нь талархалын үгээ НҮБ-д хэлээд дараа нь 84 настай хатан хаан ДХТ-ийн бууринд 15 минутын хугацаатай ирэн цэцэг тавихдаа 40 градусийн халууныг үл анзаарч байлаа.
Хатан хаан НҮБ-ын Ерөнхий Ассамблейд хэлсэн үгэндээ өөрийн бүхий л амьдралдаа НҮБ өндөр эрмэлзэлтэй байгууллагаас бүх нийтийн сайн сайхны төлөөх бодит хүчин болсны гэрч боллоо гэв. Энх тайван, аюулгүй байдал, шударга ёсны төлөөх эрмэлзэл, өлсгөлөн, ядуурал, өвчин зовлонтой тэмцэж байгаа НҮБ-ын зорилго, үнэ цэнийг өндөр үнэлдгээ хатан хаан онцлон талархав.
Үүний дараа хатан хаан Дэлхийн худалдааны төвд амь үрэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгээд тэдний хамаатан садантай ярилцжээ. “Бид тэр аймшигт өдрийн тухай ярилцлаа… Дахин ийм аймшиг давтагдахгүй гэж найдаж буйгаа би хэлсэн юм… Хатан хаан гайхалтай харагдаж байна. Аргагүй л хаан юм даа. Бүх нийтийн эмээ гэсэн бодол надад төрлөө” гэж хаантай уулзсан Дебби Палмер (Debbie Palmer) ярьж байна. Деббигийн нөхөр нь тэр аймшигтай өдөр үрэгджээ.