
Газын зурвасыг сэтлэхээр Ливанаас ирэх хөлөг онгоцнуудыг Израилийн Тэнгисийн цэргийн флот угтан саатуулахаар бэлтгэж байгааг парламентын Гадаад бодлого ба Батлан хамгаалахын байнгын хорооны хуралдаан дээр Израилийн өөрийгөө хамгаалах хүчний Жанжин штабын дарга Габи Ашкенази мэдээлсэн байна.
Тэрээр улстөрчдөд хандан эдгээр хөлөг онгоцнуудыг аянд гаргахгүй байх талаар хүчин зүтгэл гаргахыг уриалсан байна. “Энхийг бүтээгчид” гэж байгаа хүмүүсийн гол зорилго нь Израилийн нэр хүндийг унагахад чиглэгдэж байна. Кипр саяхан тийм флотыг өөрийн нутгаас гарахыг хориглосон. Ливан одоо эмэгтэйчүүд, улстөрчид ба сэтгүүлчидтэй хөлөг онгоцнуудыг Газын зүг гаргаж өдөөн хатгалга хийхэд бэлэн байна” гэж Ашкенези анхааруулжээ.
Тэрээр янз бүрийн сувгийг ашиглан Ливаны Засгийн газар тийм үйлдлийн хариуцлагыг хүлээх болно хэмээн сануулсан гэж депутатуудад мэдэгдсэн байна. Харирийн Засгийн газар хөлөг онгоцнуудыг Кипрт очин тэндээс Газын зүг хөдөл гэсэн шахалтыг үзүүлэн флотоос зай барих болсон байна. Харин Кипр өөрийн нутгаас Газын зүг онгоцнуудыг хөдөлгөхгүй гэдгээ хэлжээ.