
Газын бүслэлтийн дэглэмийг сулласан нь бараа товарын үнийг 50 хувь хүртэл унагааж байна. “Хонглийн” гэх эдийн засаг унаж эзэд нь Израилийг хараан цөхөх болсон байна. Дэлгүүрийн эзэд Израилиас орж ирж буй барааг хямд, чанартай гээд илүүд үзэх болсон байна. Тахианы махны үнэ гэхэд 12 шекээс 7 хүртэл буурав. Хайрцаг улаан лооль 45-7 шекийн үнэтэй болжээ.
Өнөөдөр Газын зурвасынхныг барааны хомсдол биш хөдөлгөөний хязгаарлалт нь зовоож байгаа юм. Хонгилын систем ба нууцаар бараа оруулахыг ХАМАС хянаж байсан учир Хания ба түүний хүрээнийхэнд ихээхэн хохиролтой болж байна. ХАМАС-ын нөлөө ч буурч байгаа гэнэ. Хэрэв Израилийн улстөрчид үүнийг шахалтаар биш санаачлагаар хийсэн бол нэр хүндэд нь тустай байжээ.