Байнгын хорооны удирдлагуудыг өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2014.12.22-нд нийтлэгдсэн

Байнгын хорооны удирдлагуудыг өөрчилнө

МАН Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтарснаар “бялуу” хуваалт УИХ-ын төвшинд үргэлжлэх болж байна.

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдсан ч байнгын хорооны дарга нарын тухай яриагүй юм байна.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр үдээс өмнө хуралдсан ч одоо 18.00 цагаас үргэлжлүүлэн хуралдана.

Уг хуралдаанаар байнгын хорооны удирдлагуудын тухай ярих бололтой. Үдээс өмнөх хуралдаанаар эл асуудлыг хөндөх үед бүлгийн гишүүд “Эхлээд бүлгийн даргаа тодорхой болгоё, дараа нь байнгын хорооны даргад хэн, хэнийг нэр дэвшүүлэхээ ярих шаардлага байна” гэжээ. Ийн асуудал тавьсан нь, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайдаар томилогдож, бүлгийн даргаасаа чөлөөлөгдсөнөөс хойш Ардчилсан намын бүлэг асуудлаа шийдэж чадахгүй, цаг ихээр алдах болж, улмаар дотроо үл ойлголцох байдал ч үүсч буй юм байна. Тиймээс нэн тэргүүнд удирдлагаа сонгох нь чухал байна гэжээ. Гэвч УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар “Эхлээд байнгын хорооны удирдлагуудаа тохирох ёстой” гэж үзжээ.

Өнгөрсөн баасан гаригт УИХ даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, мягмар гаригт буюу маргаашнаас эхэлж байнгын хорооны дарга нарыг сонгох асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн аж. Түүгээр бол хамгийн тэргүүнд Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны удирдлагуудыг хамгийн тэргүүнд авч хэлэлцэх юм байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж