Монголын циркийн хөгжлийн төв сурагчдын амралтад зориулан хүүхэд, багачууддаа шинэ жилийн баярын тоглолтоо өнгөрсөн амралтын өдрүүдээр хүргэлээ.
“Шидэт толины нууц” тоглолт арванхоёрдугаар сарын 20, 21-нд АСА циркт болсон юм. Энэ тоглолт багачууд төдийгүй эцэг, эхчүүдийн хувьд том гэнэтийн бэлэг болсон юм.
Тоглолтын үеэр өвлийн өвгөн цасан охидоо дагуулан ирж, том улаан хамартай алиалагч нар зочилж, бяцхан жүжигчид олон төрлийн амьтдын дүрд хувиран, үзэгч хүүхдүүдтэй хөгжилтэй хоёр өдрийг өнгөрүүллээ. Тод өнгийн ганган даашинзаар гоёсон бүсгүйчүүд шинэ жилийн дуунд бүжиж, агаарын болон алиалагчийн үзүүлбэр үзэгчдийг хөгжөөв.
“Шидэт толины нууц” тоглолтын фото сурвалжлагыг сонирхоно уу.
Э.ТЭКҮ